Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Гэрэлт Дэлхийн Амь нас Аврагч Баатарын Манлайлал Шагналт Засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөл (ЗГХУАӨЗ)-ийн судлаачдын дүгнэснээр, хүн төрөлхтөнд агаарын хэм тогтмол өсөхөд хүргэх эргэлт буцалтгүй эргүүлгээс зайлсхийхийн тулд хүлэмжийн хийг хангалттай хэмжээгээр бууруулахад ойролцоогоор 5 жилийн хугацаа л үлдээд байна. ЗГХУАӨЗ-ийн тооцоолсноор, энэ зорилгод хүрэхийн тулд хийн ялгарлыг 2030 он гэхэд 2019 оны түвшнээс 43%-иар бууруулах ёстой. Гэсэн хэдий ч 2023 онд чулуужсан түлшний шаталтаар үүсдэг нүүрсхүчлийн хийн хэмжээ түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрсэн бөгөөд энэ нь сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц өсөж байгаагаас үл хамааран агаарын хэмийн түүхэн дээд өсөлт, ой хээрийн түймэр, байгалийн гамшиг гарахад хүргэсэн байна. Засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөл өө, ямар түгшүүртэй мэдээ вэ. Бурханы Ивээлээр бид амьтан-хүмүүс үржүүлэх аж ахуйг устгаж, метан хийн ялгарлыг хурдацтай бууруулах замаар илүү их цаг хугацаа хожихын тулд дэлхийн удирдагчид, ард түмэн веган амьдралын хэв маягийг даруй нэвтрүүлэх болтугай.