Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн

Авшгийн үнэ цэнэ

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
[…] Олон хүн өөрсдийн Мөн чанараа олсондоо маш их баярладаг учраас авшгийн үеэр уйлдаг. Та нар өдрөөс өдөрт үүнийг улам бүр ойлгож, улмаар амьдралын тань бүхий л зүйл илүү төвшин болдог. Гайхамшиг тохиолдох болно, авшиг хүртсэний дараа өөрт тань боломжтой болдог өөрийн буян, билиг ухааныхаа ачаар олон өвчин тань намдах юм уу алга болно. Энэ нь та нарт цаг ямагт байдаг. Та нар зүгээр л мартчихсан юм. Би та нарт өнөөдөр юу ч өгөөгүй, зүгээр л хэдийнээ байсан зүйлийг тань сэрээж, өдөр тутмын амьдралдаа хэрхэн ашиглахаа мэдэхэд тань л тусалсан. Зүгээр л бясалга, тэгвэл бүх ойлголт та нарт ирэх болно. Та ариун судар ном, иогийн ном, юу ч уншиж болно, гэхдээ бясалгаарай. Та судар уншиж, эсвэл хүссэн зүйлээ хийж болно, гэхдээ бясалгал хий. Бясалгал хийх нь үйлчлэлийн, залбирлын хамгийн дээд хэлбэр, өөртөө болон хүн төрөлхтөнд үзүүлэх хамгийн дээд үйлчлэл юм. […]

( Саяхан би энэ “Хайрын Далай” номыг уншиж байсан юм. Үүнийг Кабир бичсэн. Тэр бол жинхэнэ Бурханы хувилгаан дүр байсан. ) Тийм, тийм. ( Тэр Калын амны тухай ярьдаг. За, авшиг хүртээгүй сүнс бүрийн хувьд, сүнс нь нас барсны дараа үхлийн элч нар ирж, сүнсийг нь хуурдаг гэж хэлж болно. Сүнснүүд Кал руу явж, дараа нь Кал тэднийг зажилдаг. Энэ нь юу гэсэн үг болохыг би ойлгохгүй байна. ) Хэрэв та авшиг хүртээгүй бол Кал тан дээр ирэх болно гэдэг нь сөрөг хүчийг илэрхийлж байгаа юм. Кал гэдэг нь тэдний хэлээр сөрөг хүч гэсэн утгатай. Тиймээс хэрэв та авшиг хүртсэн бол Их Багш ирэх бөгөөд тэр таныг мэхэлж чадахгүй. Авшиг хүртсэний дараа Калд сүнс харьяалагдахаа больдог учраас хол байдаг. Тэр таныг удирдаж чадахгүй. Гэхдээ тэр чамайг хуурах гэж оролдсоор байх нь мэдээж. Тэр асуудал үүсгэхийг хичээдэг ч энэ бол түүний ажил юм. Таны ажил бол түүнийг юу ч гэж хэлсэн өөрийн замаар явах.

( Энэ аймшигтай сонсогдож байна. ) Аа, үгүй, амьдрал аймшигтай. Эцэстээ үргэлж үхэлд хүргэдэг! Та үүнийг мэдэхгүй гэж үү? ( Авшиг хүртээгүй хүмүүсийн хувьд энэ нь аймшигтай зүйл. ) Гэхдээ та авшигтай, та үргэлж Их Багшаар хамгаалагдсан байдаг. Хэрэв та үнэхээр, чин сэтгэлээсээ Гэртээ харихыг хүсэж байвал арван мянган Кал ч танд юу ч хийж чадахгүй.

( Бидний хайртай хүмүүс, дотнын найзуудын хувьд ч мөн адил уу? ) Тийм, тийм, тийм! Яриангүй, тийм. Их Багш тэднийг бүгдийг нь харж хандах болно. Энэ бол авшиг хүртсэний агуу, агуу гавьяа юм. Хэрэв та энэ талаар мэдсэн бол үхэх байсан. Та энэ авшиг гээч нь ямар агуу болохыг мэдсэндээ талархаж, цочирдон үхэх болно. Үнэхээр гайхалтай. Ямар агуу болохыг нь би хэлж чадахгүй нь. Би таны төлөө аз жаргалтай байж л чадна.

Азтай залуус. Залуус аа, та нар үнэхээр азтай, тийм ээ, маш азтай. Үнэхээр, хэлэх ямар ч ойлголт байхгүй. Ямар ч санаа байхгүй. Юу ч танд үүнийг худалдан авч өгч чадахгүй, үүнийг юугаар ч сольж чадахгүй, Бурханы Нигүүлслээс өөр үүнийг олж авч чадах зүйл огт байхгүй. Мэдээж, энэ бас та нарын цаг юм. Эс бөгөөс, та мянган жил залбирлаа ч энэ бэлгийг хүртэхгүй. Энэ бол орчлон даяар танд байж болох хамгийн агуу зүйл. Авшиг хүртээгүй хэн бүхэн, бүр зарим илүү дээд сүнслэг төрөлтнүүд хүртэл танд атаархдаг. Та их багш болох замдаа явж байгаа болохоор тэд танд маш их атаархдаг, тэд харин зүгээр л сүнслэг төрөлтнүүд, сахиусан тэнгэрүүд, дева нар хэвээрээ байна. Тэд нэг л өдөр үхнэ, харин та үхэхгүй. Тэд доош уруудах болно, харин та тэгэхгүй. Та үргэлж дээшээ дэвшин, тэднийг өнгөрч, тэднээс өндөрт, илүү алдаршсан, илүү үзэсгэлэнтэй байх болно. Танд юм бүхэн, юу л бол юу байх болно. Тэд Гуравдугаар Ертөнц, эсвэл Гурван Ертөнцийн хаа нэгтээ сэлж, замч хайсаар байхад та Бурханы дэргэд байх болно. Энэ авшгийг хүртэх маш хэцүү байдаг. Бурхан минь, үүний тухай бодоход л би өө, хөөх, хөөх, хөөх л гэдэг! Та энд сугалаанд хэрхэн 6 сая доллар хожихыг мэдэх үү? Үүнийг оюун санааны ертөнцтэй харьцуулж болно. Хэрэв та хэтэрхий их зүйл мэдвэл зүрхний шигдээс тусаж магадгүй юм. Бурхан минь, та нар хэчнээн азтай гээч?

Бүхэл орчлон даяар та нар хамгийн шилдэг нь, шилэгдэж, сонгогдсон нь, үнэхээр, үнэхээр хувьтай хүмүүс. Үнэхээр цаг нь ирэх хүртэл та нар мэдэхгүй. Заримдаа та нар энэ ертөнцөд ажиллах хэрэгтэй болдог тул Бурхан та нарт маш бага зүйлийг мэдүүлдэг. Бас эцэг эх тань та нарыг шоронд тав тухтай байлгах гэж хэчнээн их зүйл өгсөн ч гэсэн бид шоронд байсаар байгаа. Та тэнд зурагттай байж магадгүй. Та тэнд радиотой байж мэднэ. Гэвч та хурдан машин, нисдэг тэрэг, ордон, агааржуулагчтай зочны өрөө, усан бассейн гэх мэт олон зүйлтэй байх боломжгүй. Учир нь та нар шоронд тав тухтай байгаа л төдий. Зүгээр л амьдарч болохуйц нөхцөл. Гэхдээ цаг хугацаа тань болоод тэнд очвол... Та хэдийнээ ялаас хэлтэрсэн хэдий ч хүнд суртлыг хүлээх хэрэгтэй хэвээр. Мөн таны харж хандах ёстой зарим зүйл тэнд бий. Эсвэл та удахгүй чөлөөлөгдөх ч таны цаг хараахан дуусаагүй байж магадгүй. Хуульч танд илүү хурдан чөлөөлөгдөхөд тусалж, та гарцаагүй чөлөөлөгдөх болно. Танд цаазаар авах ял оноогоогүй. Гэхдээ та хүлээх хэрэгтэй. Мөн шоронд байхдаа та хоригдолтой л адилхан тав тух эдлэх болно. Хамгийн сайхан шоронд байвч хоригдол хэвээрээ л байна. Танд бүх боломж байлаа ч шорондоо л байсаар байгаа. Тиймээс таныг Гэрт тань угтан авахын тулд эцэг эх тань юу бэлдсэнийг үнэхээр мэддэг бол ч... Бурхан минь, та нар төсөөлж ч чадахгүй!

[...] Хүн байх нь хэдийнээ маш, маш, маш хэцүү байдаг. Жинхэнэ Их Багштай уулзаж, энэ Арьяабалын Аргаар авшиг хүртэх талаар... Би танд хэлж чадахгүй нь... Надад энэ аргын үнэ цэнийг хүний хэлээр тодорхойлж хэлэх үг алга. Танд хэлэх чадвар надад алга; Би үнэхээр чадахгүй. Ямар ч зүйлтэй зүйрлэх гэж оролдох нь энэ аргын нэр хүндийг харлуулж байна гэсэн үг. Харьцуулах зүйл огт үгүй. Үүний талаар таны хэлж чадах зүйл гэж үгүй. Таны хийх ёстой цорын ганц зүйл бол зүрх сэтгэлээ нээж, даруу байх, тэгвэл та энэ нь таны төлөө хэрхэн ажилладгийг өдөр бүр харах болно. Энэхүү Хамгийн Хүчирхэг Хүчнээс өөрийгөө бүү салгаарай. Үүнийг өөрийн тань төлөө ажиллахыг зөвшөөр. Зүгээр л өөрийнхөө төлөө ажиллуул, тайван байж, зүгээр л орхичих. Тэгвэл хүссэн бүхэн тань ирэх болно. Бүх хамгаалалт таных байх болно. Өдөр бүр гайхамшиг тохиолдох болно. […]

Арьяабалын бясалгалын Аргын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл дараах хаягаар зочилно уу: SupremeMasterTV.com/meditation
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Багш шавийн шүтэлцээ
2025-06-06
59 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-06-05
1063 Үзсэн
Онцлох мэдээ
2025-06-04
1284 Үзсэн
Онцлох мэдээ
2025-06-04
303 Үзсэн
36:31
Онцлох мэдээ
2025-06-04
69 Үзсэн
Эрүүл аж төрөхүй
2025-06-04
77 Үзсэн
Шинжлэх ухаан ба сүнслэг байдал
2025-06-04
97 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд