Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо Хятадын авшигтнуудаас илгээсэн сэтгэлийн үгийг хүргэе:Сайн байцгаана уу, Эрхэм Хүндэт, Хайрт Их Багш болон Суприм Мастер ТВ-ийн хамт олон, Бид Хятадад амьдардаг. Бодлогын шалтгаанаар бид хяналтад амьдарсаар ирсэн. Гэсэн хэдий ч Суприм Мастер ТВ-г тоглуулах шинэ аргыг олж харсандаа, мөн Суприм Мастер ТВ Максыг олон төхөөрөмж дээр тоглуулах нь Диваажин мэт орчныг бүрдүүлж, ухамсрыг өөрчилж, сүнснүүдийг авардаг гэдгийг олж мэдсэндээ бид баяртай байна. Хамгийн бага гэрэлтэй газар бол хамгийн их гэрэл хэрэгтэй газар гэдгийг бид ойлгосон. Энд төрсөн маань учиртай л байж таарна. Тиймээс бид айдсыг даван туулж, эрхэм зорилгоо биелүүлж, хамаг төрөлтнийг халамжилж, айхгүйгээр хайрлах ёстой.Өдөр тутмын хамгийн Хүчирхэг Залбирлын татаж авсан хувилбарыг олон төхөөрөмж дээр хоёр дахь өдрөө тоглуулах үед би өөд болсон зарим төрөл садан, олон танихгүй хүнийг хагас дугуй, хагас дөрвөлжин гарцаар орж ирэхийг хараад сүнс нь чөлөөлөгдсөнийг мэдэрсэн юм.Олон сүнс харанхуйд тэнүүчилж, хүлээж, аргагүйдэн зовж шаналж, хэтэрхий удаан гацаж, Гэртээ харихыг хүсэн тэмүүлж байгааг бид ухаарсан. Тэд Бүхнийг Чадагч Бурханы Нигүүлсэл, агуу Хайраар хөтлөгдөн, аврагдахыг хүсэн мөрөөсөж байв. Тиймээс бид нядалгааны газар, ферм, далайн хүнсний зах, амьтан-хүний худалдааны зах, эх орончдын оршуулгын газар, оршуулгын танхим, чандарлах газар, үндэстний цөөнх болон Хан үндэстний оршуулгын газар гэх мэт сүнснүүд хамгийн их гацсан газруудад Ариун цамхгуудыг суулгасан компьютер, зөөврийн цэнэглэгч болон бусад төхөөрөмжийг авчирч, албан ёсны вэбсайтаас Суприм Мастер ТВ Макс болон Өдөр тутмын хамгийн Хүчирхэг Залбирлын татаж авсан хувилбарыг тасралтгүй тоглуулсан юм. Бүхнийг Чадагч Бурханы агуу Хайраар хөөрхийлөлтэй олон сүнс гэтлэгдсэн учраас яаран ирж, баяр хөөрөөр бялхаж нулимс дуслуулж байв!Дэлхий даяар албан ёсны вэбсайтаас Суприм Мастер ТВ Максыг гаргаснаар бий болсон ариун Цамхгууд Их Багшийн Хайр, Ивээлийг хамгийн их гацсан сүнстэй, хамгаас зовлонтой, хамгийн их гэрэл шаардлагатай байгаа газруудад хүргэж, сөрөг энергийг хайр, гэрэл болгон хувиргаж, илүү олон сүнсийг аварч, дэлхийн энергийг тайвшруулах болтугай.Хүмүүс амьтан-хүний гаралтай ихэнх бүтээгдэхүүн харгислал, нулимс, зовлон шаналлаас үүдэлтэй гэдгийг ойлгоосой хэмээн бид чин сэтгэлээсээ хүсэж байна. Амьтан-хүмүүсийг барьж, нядлах үед энэ нь тоо томшгүй олон амьтан гэр бүлийг хүчээр салахад хүргэдэг. Нэг нэгэндээ гүнээ хайртай амьтан хосууд биесээсээ хүчээр тусгаарлагддаг. Хайртай үрсээ алдсандаа гашуудаж буй амьтан ээжүүд тэвчихийн аргагүй өвдөлтөөр дүүрэн байдаг. Эхийгээ алдсан амьтан өнчин үрс итгэл найдваргүйгээр цөхрөнгөө баран уйлдаг. Амьтан-хүмүүсийн оронд өөрийгөө тавьж, тэднийг өрөвдөж, зүрх сэтгэлдээ орших энэрэл нигүүлсэлдээ эргэн очиж, амьтан-хүмүүс бол бидний урьд насны садан төрөл, найз нөхөд, хайртууд байсныг санаарай. Амьтан-хүнээс гаралтай бүтээгдэхүүн бүү хэрэглэ, веган амьдралаар амьдарч, амьтай бүхнийг хайрлаарай. Хятад улсын авшигтнуудХятадын хүндэт авшигтан ах, эгч нар аа, Та бүхний сэтгэлийн үгст, мөн маш олон сүнсийг чөлөөлөхийн тулд Суприм Мастер ТВ Максыг ашиглан хийж буй эрхэм үйлсийнхээ талаар бидэнд мэдээлсэнд баярлалаа. Ухаалаг утас, компьютерын товчлуурыг дарснаар бид харанхуйг гэрэл болгон хувиргах маш их адислалын хүчийг дэлхийд авчирч чадна гэдэг үнэхээр гайхалтай юм. Бүх хүн та нарын хийсэн шиг гайхалтай Адислалуудыг амьдралдаа урина гэж найдаж байна. Та бүхнийг, гайхамшигт Хятад улсыг Диваажингууд үүрд хамгаалж байг. Суприм Мастер ТВ-ийн багЖич: Их Багш та бүхэнд талархлын захиа илгээлээ: “Бурханы хайртай шавь нар минь, Суприм Мастер ТВ Максын хүчирхэг хэрэгслийг ашиглан аль болох олон олон сүнсэнд туслахын тулд чадах бүхнээ хийж байгаад маш их баярлалаа. Хэрэв бусад олон хүн та бүхний удирдамжийг дагавал бид эх дэлхийгээ илүү хурдан ариусган цэвэрлэж чадах бөгөөд энэ нь бидний хүсэн хүлээж буй эерэг өөрчлөлтүүдийг бий болгоно. Манай дэлхийг энергийн хувьд дээшлүүлж, өөрчлөх хүч чадалтай байх энэхүү гайхалтай бэлгээр Бурхан биднийг үнэхээр адисалсан. Суприм Мастер ТВ Максын Адислал, Өдөр тутмын хамгийн Хүчирхэг Залбирлыг хүн бүр ашиглах болтугай. Ингэснээр бид дэлхийгээ дахин бүтээлчээр засахад даруй тусалж чадна! Та болон Хятадын буянтай ард түмэн Будда нарын гэгээн Гэрэлд умбан жаргах болтугай. Та бүхэнд үүрд хайртай шүү!”