Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Шэйр
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм 2025 оны 6-р сарын 25
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Иран улс энхийг тогтоохгүй бол дэглэмийн өөрчлөлттэй тулгарна гэж анхаарууллаа. Энэ нь өнгөрсөн долоо хоногт Ираны цөмийн гол байгууламжид АНУ сүйрлийн цохилт өгсний дараа хийсэн мэдэгдэл юм. (Truth Social)
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга [Бүгд найрамдах намын] Майк Жонсон Ерөнхийлөгч Трамп Ираны цөмийн байгууламжид цохилт өгөх “зөв уриалга гаргасан” бөгөөд терроризмыг дэмжигч дэлхийн хамгийн том улс болох Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэхийн тулд “хийх ёстой зүйлээ хийсэн” гэж мэдэгдэв. (Цагаан ордон)
Вьетнам улс Иран, Израил руу зорчигчдод хамгийн өндөр түвшний анхааруулга гарган, иргэддээ яаралтай нутаг буцах, эсвэл оршин буй газартаа аюулгүй байдлаа хангаж, хоргодохыг уриаллаа. Иранаас нүүлгэн шилжүүлсэн 18 иргэний 16 нь эх орондоо эргэж ирсэн бол үлдсэн 2 нь аюулгүй байдалд байна. Израилд суугаа Вьетнамын Элчин сайдын яам 700 орчим вьетнам болон вьетнам гаралтай оршин суугчдад зориулан нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө боловсруулан, бүртгэж эхэлжээ. (Күэ Тү Ниень)
Сири улс 2011 онд иргэний мөргөлдөөн эхэлснээс хойш анх удаа SWIFT [Дэлхийн банк хоорондын санхүүгийн цахилгаан холбооны нийгэмлэгийн] системээр олон улсын шууд шилжүүлэг хийж байна. (Ройтерс)
ОХУ эдийн засгийн уналтын ирмэгт тулж ирээд байна хэмээн тус улсын Эдийн засгийн сайд Максим Решетников мэдэгдлээ. Украин руу довтолсон хууль бус түрэмгийлэл болон олон улсын хориг арга хэмжээний улмаас үүссэн инфляц эдийн засагт хүчтэй дарамт учруулж буй тул нөхцөл байдлыг хохирол багатай давахын тулд бодлогын өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй гэдгийг онцлов. (Ройтерс)
Зургаадугаар сарын 2-нд хийсэн өмнөх уулзалтынхаа дараа Орос Украинтай энхийн хэлэлцээний дараагийн шатыг эхлүүлэхээр холбогдож байна. (Ройтерс)
[Камбожийн нийслэл] Пномпень хотод арван мянга гаруй хүн жагсаал хийж, сүүлийн үед Тайландын хилтэй холбоотой үүссэн маргаанд авч буй Камбожийн засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийллээ. Энэхүү жагсаал нь өнгөрсөн сард хил дээр Камбожийн нэг цэрэг амиа алдсаны дараа болсон юм. Харин Тайландын талаас зарим буруутгалыг няцааж, энхийн яриа хэлэлцээг чухалчилж буйгаа онцолжээ. (Тоань Кань 24 цаг)
Их Британи: Баронесс Кэйси 2014 онд Ротерхамын бэлгийн хүчирхийллийн бүлэглэлийн дуулиант хэргийн тогтолцооны алдаа, завхралыг илчилсний дараа хүүхдийн хамгаалалтыг чангатгахыг уриаллаа. Тэрээр сул хууль тогтоомжийг, тухайлбал хавтаст хэргээс “пакистан хүн” гэсэн үгийг хассан зэрэг далд үйлдлийг болон хүчирхийлэлд өртсөн охидыг нийгмээрээ үл хайхарч буйг буруушаав. Тэрээр хууль тогтоомжийг чангатган, гэмт хэрэгтнүүдийн үндэс угсаа гарал үүслийн талаарх мэдээллийг илүү сайн болгож, үндэсний хэмжээний бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн бүлэглэлийг шалгахыг, мөн засгийн газрын нууцын улмаас шударга бусаар буруутгагдаж буй Пакистаны гэм зэмгүй ард иргэдийн эв нэгдэл, шударга байдлыг уриалжээ. (BBC)
[Вьетнамын] Ханой: Байшин дэлбэрч, хоёр хүн амиа алдан, гал гарчээ. Мөрдөн байцаалтын явцад дэлбэрэлт салют буудсанаас болсон гэж үзэж байгаа нь гэртээ салют буудуулах нь ямар аюултайг онцоллоо. (Вань Дэ Хом Наи)
Вьетнам улс дэлхийн худалдааны дарамтаас үүдэн олон жилийн турш сул хэрэгжүүлж байсны эцэст хуурамч бараа бүтээгдэхүүнтэй тэмцэх томоохон арга хэмжээг орон даяар эхлүүлэв. Чихэр, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэх мэт хуурамч зүйлсийг гудамжинд хаяж, олон зуун дэлгүүр хаагдан, олон жилийн өмнө батлагдсан хууль байсаар байтал засгийн газар яагаад ингэтлээ хойшлуулсныг олон түмэн гайхаж байна. (BL TV)
Вьетнам: Нутгийн иргэд энэ сарын эхээр Вутип хар салхины өмнө болон үеэр далайн эрэг дээр загас-хүмүүс бөөнөөрөө гарч ирсэн, голын ус гүн хараар эргэлдсэн, агаарын даралт огцом унаж, тавгүй мэдрэмж төрүүлсэн зэрэг хачирхалтай шинж тэмдгүүдийг мэдээлжээ. Эдгээр болон шуурганы тааварлашгүй зам, эрчмийг олон хүн Дэлхий эцэж туйлдан, анхааруулга өгч буйн дохио хэмээн тайлбарлаж байна. (Дао Ли Вань Ват)
Японд болсон хачирхалтай үзэгдлүүд, тухайлбал хэд хэдэн жижиг газар хөдлөлт дараалан болж, эрэг орчмын хөрсний түвшин 4 метрээр огцом дээшилсэн зэрэг нь дэлхий даяар байгалийн гамшиг улам бүр эрчимжиж байгаа тул 2025 онд супер газар хөдлөлт болж магадгүйг илтгэж байна. (Нгам радио)
Дүн шинжилгээ: 2025 оны могой жил нь 6-р сар хоёр удаа тохиож буй билгийн тооллын эрс өөрчлөлттэй жил тул махбодын тэнцвэр алдагдах магадлалтай гэж үзэж байна. Могой нь галтай холбоотой агаад 6-р сар хоёр удаа тохиож байгаа нь галын энерги, байгалийн гамшиг, хүний ​​үймээн самууныг нэмэгдүүлнэ гэсэн утгатай. Вьетнамд түүхэн гай гамшгийг илтгэсэн “Зургаадугаар сар хоёр удаа тохиосон, эрс өөрчлөлттэй могой жилд сэрэмжтэй бай” гэсэн өвгөдийн үг бий. Жишээлбэл: Өмнөх ийм жил 1941 онд тохиож, Дэлхийн II дайн дэлхий даяар өрнөсөн юм. 2025 онд эдгээр сорилтыг давахын тулд бясалгаж, веган байж, эелдэг зөөлөн үйлийг эрхэмлэхийг фэн шүйн мэргэжилтнүүд зөвлөж байгаа бөгөөд энэ нь энергийг тэнцвэржүүлэн, хоёр удаа тохиох 6-р сард [Барууны тооллоор 2025 оны 6-р сарын 25-наас эхэлнэ] гамшиг ослоос сэргийлэхэд тустай ажээ. (Ко Нянь Таи Вань)
Дүн шинжилгээ: 2023 оноос хойш геосоронзон шуурганы тоо 200%-иас давсан бөгөөд 2025 онд болно гэж үзэж буй нарны томоохон шуурга хиймэл дагуулын 95%-ийг сүйрүүлж, цахилгаан сүлжээг хэдэн сарын турш доголдуулж болзошгүй. Энэ нь фен шүйн есдүгээр үе (Юнь 9)-тэй давхцаж байгаа юм. Тус үе нь 2024-2043 онуудад гал давамгайлан үргэлжлэх бөгөөд эмх замбараагүй байдал, гэрэл, өндөр технологиор тэмдэглэгдсэн байдаг. Энэ бол далд үнэнийг илчлэх, хүний ​​тэсвэр тэвчээрийг шалгах зорилготой 180 жилийн сансрын мөчлөгийн эцсийн 20 жилийн үе шат ажээ. (Дао Ли Вань Ват)
Энэ оны эхээр болсон нарны хэсэгчилсэн хиртэлт Европ болон Хойд Америкийн зарим хэсэгт ажиглагдахдаа нарны төрхийг “чөтгөрийн эвэр” мэт харагдуулжээ. (CosmicQuestHub)
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) ийн айлдав: “ШИНЭ АЮУЛ: Сувдаг дайнч хүмүүсийн Хаан энэ дэлхийтэй тулалдахаар завдаж байна. Тэд энэ дэлхийн хуримтлагдсан үйлийн үрийн хүчирхийллийн хар энергид дулдуйдан зөвшөөрөл авчээ. Бид тодорхой хэсэгт нь тусалж чадах боловч нэмэлт дайн энэ дэлхийд унан ирэх гэж байна! Илүү их зовлон тохиолдох болно.”
Гал түймрийн үед амьтан-хүмүүсийг хамгаалах 8 зөвлөгөө: 1) Нүүлгэн шилжүүлэх үед амьтан-хүмүүсийг хэзээ ч бүү орхи. Үүнийг санаатайгаар хийсэн хэн ч байсан эрүүгийн хариуцлага хүлээж магадгүй. 2) Жижиг амьтан хамтрагчдыг [муур-, туулай-, шувуу-, усан гахай- үлийн цагаан оготно-хүмүүсийг] найдвартай сав, цүнхэнд байрлуулах. Шувуу-хүний торыг бүтээх. 3) Нохой-хүмүүсийг биед нь таарсан найдвартай уяа, оосроор хөтлөх. 4) Амьтан хамтрагчдадаа хэдэн өдөр хангалттай хүрэх хоол хүнс аваарай. 5) Морь-хүмүүс болон бусад том амьтан-хүмүүсийг хашаа хороо, битүү байранд түгжихгүй байх. Нүүлгэх боломжгүй бол чөлөөтэй зугтах боломж олгоорой. 6) Аюулд өртсөн бусад амьтан-хүмүүст боломжтой бол тусал. Тийм биш бол тэдний байршлыг тодорхой тэмдэглэн, эрх бүхий байгууллагад мэдэгдээрэй. 7) Их утаа, үнс нурам унах үед амьтан-хүмүүсийг гэртээ байлгаж, нохой андаа гадаа явуулахаас зайлсхийгээрэй. 8) Бүх амьтан андуудынхаа аюулгүй байдлыг хангахын тулд урьдчилан төлөвлөөрэй. (ПETA)
Их Британи одоогийн уур амьсгалын чиг хандлага үргэлжилбэл 45 хэм хүрч халж болзошгүй гэж үзэж байна. Үндэсний цаг уурын албанаас урьд өмнө тохиогоогүй халууны аюултай нөхцөл үүсэж болзошгүй гэж сэрэмжлүүлэв. (Гуардиан)
Их Британи даяар агаарын хэм огцом нэмэгдэж буй тул амьтан-хүнийг халуунд цохиулахаас хамгаалах зөвлөгөөг амьтан-хүний эмч нар өгч байна. Энд 8 гол зөвлөгөөг хүргэе: 1) Гэрийн тэжээвэр амьтан-хүнийг ялангуяа өндөр настай, илүүдэл жинтэй, хавтгай царайтай үүлдрийг, эсвэл зүрх, уушгины өвчтэй амьтан-хүмүүсийг сэрүүн цагт [өглөө эрт, эсвэл орой] алхуулаарай. 2) Хатуу хучилттай замыг таван секунд шалгаж, явган явахаасаа өмнө хучилт нь нохой-хүний сарвуунд хэт халуун буй эсэхийг шалгаарай. Хэрэв гарынхаа ар талыг хатуу хучилттай зам дээр таван секундийн турш тавихад тавгүй байгаа бол нохой-хүн тань алхахад хэт халуун байх магадлалтай. 3) Гэрийн тэжээвэр амьтан-хүмүүс сүүдэр, цэвэр ус, хангалттай агааржуулалт, сэрүүн дэвсгэр, сэнс, эсвэл алчуураар ороосон хөлдөөсөн усны сав зэрэг хөргөх хэрэгсэлд байнга нэвтрэх боломжтой байх. 4) Туулай-, усан гахай-хүмүүсийн гадаа байрлалтай хашааг чийгтэй алчуураар бүтээж, мөн туулайн-хүмүүсийн чихийг хүйтэн усаар зөөлөн шүршин, бага зэрэг чийглээрэй. 5) Гэрийн тэжээвэр амьтан-хүмүүсийг халуун машин, вагон, цэцэрлэг [хүлэмж], хаалттай газар хэзээ ч бүү орхи. Халуун тээврийн хэрэгсэлд нохой- эсвэл бусад тэжээвэр амьтан-хүн байхыг харвал түргэн тусламж дуудаарай. 6) Халуунд цохиулсны шинж тэмдгийг ажиглаарай. Нохой-хүн амьсгаадан, шүлс нь гоожиж, тайван бус болж, сульдан, буйл нь тод улаан, маш их цайвар болдог. Туулай-хүмүүсийн хувьд шүлс нь гоожиж, нойрмоглон, гүехэн амьсгалж, чих нь халж, улайн, хамар нь чийгтэй болж, бие нь татна. 7) Хэрэв халуунд цохиулах эсвэл халуунтай холбоотой бусад шинж тэмдэг илэрвэл гэрийн тэжээвэр амьтан-хүмүүсийг сэрүүн, агааржуулалт сайтай газар аваачиж, бага хэмжээний [мөстэй биш] хүйтэн ус уулган, сэрүүцүүлэхийн тулд бие дээр нь өрөөний температуртай ус асгаж, амьтан-хүний эмчид яаралтай хандаарай. 8) Шувуу-, зараа- зэрэг зэрлэг амьтан-хүмүүст гүехэн устай сав тавьж өгөх нь тэдэнд шингэнээ нөхөхөд нь тустай. (West Bridgford Wire)
Антарктид хайлсны улмаас нөхөн үржихүй, амьдрах орчныг нь алдагдуулснаар далайн хав-хүмүүсийн тоо огцом буурч буйг судалгаа харуулав. (Гуардиан)
Та бүхэн үүнийг мэдэх үү? Та бүхний харж буй одны гэрэл хэдэн зуу, мянга, бүр хэдэн сая жилийн настай. Жишээлбэл: 600 гэрлийн жилийн зайд орших одны гэрэл 600 жилийн өмнө ямар байсныг харуулдаг. 2023 онд Европын эрдэмтэд дэлхий дээр амьдрал үүсэхээс өмнө буюу 11 тэрбум жилийн өмнө болсон хэт шинэ одын дэлбэрэлтийн гэрлийг ажиглаж, орчлон ертөнц гайхалтай уудам байдгийг онцолсон юм. (Дао Ли Вань Ват)
Одон орон судлаачид галактикийн хамгийн ээдрээтэй зургийг мянга мянган өнгөөр ​​авч, Уран барималч галактикийн дотоод болон ерөнхий бүтцийг гайхалтайгаар буулгалаа. (Тань Ниень; Space.com)
Хятад цэрэг Жан Вэй [Хятадын] Хэнань мужид амарч байх үедээ усанд живж байсан таван хүнийг аварч, баатарлаг үйлсийнхээ дараа сульдан ухаан алдан унажээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлснийх нь дараа түүний аварсан хүмүүс очиж уулзан, цэцэг өгсөн байна. Ноён Вэй тэдэнд амь насыг аврах нь цэргүүдийн хийх ёстой зүйл гэдгийг хэлээд сүүлд нь “Дөрөв дэх хүнийг аварсны дараа би хүч чадалгүй болсон гэдгээ мэдэрсэн. Гэхдээ би өөртөө үргэлжлүүлэх ёстой, бууж өгөх ёсгүй гэж хэлсэн.” хэмээн ярьжээ. (Өмнөд Хятадын өглөөний шуудан)
Нэгэн опоссум эх замын хажуугаар арваад зулзагаа нуруун дээрээ үүрэн, зөөж яваа бичлэг дэлхий даяарх интернэт хэрэглэгчдийг бишрүүлэн, гайхшируулж байна. (Saostar.vn)
Энэ өдрийн онцлох эшлэл: “Бүх хүн мэргэн ухаан бол хамгийн агуу сайн зүйл гэж баталдаг ч тэрхүү агуу сайн сайхныг эрэлхийлдэг хүн цөөн байдаг гэдгийг өөртөө сануулагтун.” - Хүндлэгдэн шүтэгдсэн Гэгээрсэн Их Багш Пифагор (цагаан хоолтон)
Илүү огноо харах
1 / 32
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах