Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Юу вэ гэвэл энэ гараг дээр зөвхөн хүмүүс байдаггүй. Манай гаргийн ойролцоо өөр ертөнцүүдэд өөр төрлийн чөтгөрүүд байдаг бөгөөд тэд заримд нь нөлөөлдөг, ялангуяа төрөлхийн дайсагнах хандлагатай төрөлтнүүдэд тэдгээр чөтгөрүүд илүү амархан нөлөөлж, биеийг нь эзэлж, дайн дэгдээж, асуудал тарьж, бусад хүмүүст төрөл бүрийн зовлон учруулах зүйл хийлгэдэг. Тэр л асуудал. Саран дээрх хүмүүс маш өндөр зэрэглэлийн хамгаалалттай байдагт баяртай байна. Тэд үүрд иймээрээ байна гэж найдъя.Учир нь энд бид нэгэндээ зовлон учруулж, амь насанд нь аюултай хангалттай муу, харгис зүйлс хийж байж амар амгалан ертөнц рүү явж, амьдралыг нь үймүүлэх талаар ярилтгүй. Энэ бол шударга бус. Тэд бидэнд ямар ч гэм хийгээгүй. Бидний аюулгүй байдлын төлөө тэд үүгээр түүгээр харуулдаж чадах бүхнээ хийдэг. Саран дээрх хүмүүс бидний үйлийн үр рүү хэт гүн нэвтэрч, өөрсдөө өвчилж түүнийгээ Саран дээрээ бүү аваачаасай л гэж найдъя. Бурхан минь, гуйя, Саран дээрх энэ хүмүүсийг хамгаалж хайрла. Тэд үнэхээр сайн.Ярилцахынхаа өмнө би тэднийг яагаад надад болон миний хуучны бусад лам нарт тийм эелдэг байдгийг Хаанаас асуусан. Би олон ламтай байхад бидэнд гэр орон байгаагүй, тиймээс байгальд майхан барьж, ундны усанд ойр гэж голын дэргэд буудалладаг байв. Тэгээд миний лекц хооронд бид дуулцгааж, төмс шарж иддэг байлаа. Тэгээд би, “Та яагаад бидэнд ийм сайн байдаг юм бэ? Учир нь биднийг Сарны гэрэл дор дуулж байхад заримдаа Сар ямар ч хөдөлгөөнгүй цагаар зогсож байгаад биднийг болиод явж унтахыг хүсэх үед шууд л уулын араар маш хурдан ордог байсан.”Үүнийг мэдэх олон лам нар одоо ч амьд, би зүгээр ч нэг түүх яриагүй юм шүү. Бодит болсон явдал. Үүнтэй адил олон удаа өөр өөр зүйл болж байв, эсвэл Сар маш томоор инээмсэглэнэ, яг л тэнгэрт хүний царай харагдаж буй мэт л. Сар бүхэлдээ нүүр, инээмсэглэж байгаа царай болдог.Коста Рика-д байдаг нэг номын ах тань харсан байсан, мөн өөр нэг лам харсан ба одоо ч санаж байгаа. Магадгүй тэр нэг удаа хэн нэгэнд хэлсэн байх. Гэхдээ гэрчүүд нь одоо ч амьд байгаа бодит болсон явдлыг би ярилаа. Та нарт л хэлж байгаа юм. Өөр бусад олон зүйлс болж байсан. Өмнө нь би хаашаа ч юм явахдаа лам гэлэнмаа нарыг авч явдаг байв. Тиймээс тэд гаднах номын ах эгч нарын хараагүй олон зүйлийг үзэж харсан. Энэ нь эдгээрийн зарим жишээ юм.За тэгээд би Түүнээс, “Бас заримдаа би сарыг бодоход л та нар надад хайр илгээдэг, эсвэл ойд ямар ч боломжгүй өнцгөөс гэрэл зураг авах гэхэд надад зүрх илгээдэг, үнэхээр илт, бүр зүрхээ тойруулаад хар хүрээ үүсгэж илүү тодруулдаг. Надад яагаад ийм эелдэг, ийм найрсаг, хайраар ханддаг юм бэ?” гэж асуухад Тэр, “Яагаад гэвэл бид Танд хайртай болохоор.” гэсэн. Тэр тэгж хэлсэн, тун энгийн. Хариуд нь би “Би ч бас та нарт хайртай. Бид бүгд, хүмүүс болон амьтан-хүмүүс бид бүгд та бүхэнд хайртай. Та нарт хайртай. Сар тэнгэрт үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Маш өвөрмөц. Саргүйгээр бид амьдрахад ямар байхыг төсөөлөхгүй байна.” гэсэн.Тэр үүнийг сонсоод бас баярласан. Тэр мэднэ гэсэн. Тийм учраас Тэр бас манай гараг дэлхийн аюулгүй байдалд чадлаараа туслахыг хичээдэг. Гэхдээ бид өөрсдөө аюулгүй байдал, хоол хүнс, ус, өлсгөлөн гэх мэтийг тоодог ч үгүй. Манай гаргийн гаднах хүмүүс бидэнтэй ямар ч хамааралгүй байж биднийг маш их анхаарч халамжилдаг. Ангараг, Сугар гараг дээрх болон Саран дээрх хүмүүс. Миний мэдэхээр бол мэдээж ахиад өөр бий. Тэдэнтэй ярилцах би дуртай, тэд өргөн их мэдлэгтэй, энх тайван энергитэй болохоор хайр их татдаг. Гэхдээ надад ярилцаад байх нэг их цаг гардаггүй. Заримдаа л гарч ирдэг юм. Аяндаа байх үед нь би тэдэнтэй ярилцдаг. Үгүй бол би Ертөнц даяар явж, нэг газраас нөгөө рүү гүйж, хаалгыг нь тогшиж, ярилцах гэж оролддог юм биш.Сар цаг үргэлж бидний яг урд байдаг болохоор, мөн Сар надад маш эелдэг, нөхөрсөг хандаж, намайг их хайрладаг болохоор юм. Миний хэдэн лам гэлэнмаа нарт хүртэл хэдэн жилийн өмнө их сайхан хандсан. Тэр үед бидэнд камер байгаагүй. Бид ядуу байсан юм. Орон гэргүй байсан. Тийм болохоор тэр бүх үзэгдлийг дүрс бичлэгт буулгаагүй. Гэхдээ та нарт үнэнийг хэлсэн юм шүү. Үнэндээ би бусад олон зүйлсийг нь орхисон. Жишээ нь заримдаа бид далайн эрэг дээр ч юм уу байхад, үүлс Сарыг бүхэлд нь бүрхсэн байв. Тэгэхэд нь би, “Өө, Сар гараад ирээсэй.” гэхэд шууд л гараад ирнэ, бүх үүлсийг арилгачихдаг. Маш тод харагдана. Тэгээд мэдээж нэг их удахгүй, дэндүү их үүлтэй болохоор шууд л алга болдог. Гэвч дараа нь ахиад гараад ирсэн. Олон удаа тэгж байсан. Нар бас адилхан. Би камер бариад гарч фото зураг авах гэхэд мэдээж ой модонд нэвт шувт харахад амаргүй. Гэтэл Сар үүлнээс гарах гэж ч юм уу, нэг орон зайнаас нөгөө рүү хурдхан шилжих гэж их хичээдэг, намайг зураг аваг гээд ямар ч модгүй хэсэг рүү.Хүрээлээд ийм их хайр байгаад би эцэс төгсгөлгүй талархдаг. Тэгэхээр Сар, Нар, Одод, бүр хэрэм-, шувуу- гэх мэт жижиг амьтан-хүмүүс хүртэл ирээд юм ярьж, маш их хайраа илэрхийлдэг. Энэ гараг дээрх хүмүүст дээрэлхүүлж, мөрдүүлж мөшгүүлж, заналхийлүүлэхийн оронд дэргэдэх хүмүүс, амьтан-хүмүүсээс ийм сайхан дурсамжууд үлдээсэнд Бурханы Ивээлд би хэмжээлшгүй их талархаж байна. Тиймээс заримдаа би гунигладаг. Тэгээд би “Би яваад Саран дээр амьдарч болох уу?” гэхэд Тэд “Тийм ээ, бололгүй яах вэ.” гэсэн. Би, “Харамсалтай нь надад тийм аз дутах байх, бусад хүмүүс болох уу? Хэрэв тэд танайд очиж амьдаръя гэвэл болох уу?” гэхэд Тэр, “Тийм ээ, болно. Гэхдээ нэгдүгээрт тэд бидэнтэй адил түвшинд байх ёстой. Хоёрдугаарт тэд үнэхээр бидэнтэй тууштай байхаар шийдсэн байх ёстой. Тэгвэл тэднийг өөд болсны дараа бид хүлээн авч, энд авчрах болно.” гэв.Би, “Гэхдээ та нар гараг дээрээ материаллаг бие махбодтой, Дэлхий дээрх хүмүүс өөд болчихвол материаллаг бие махбодгүй болчихно. Тийм байхад яаж та нартай хамт байж болох юм бэ?” гэхэд Тэр, “Өө бидэнд багаж бий. Бид тэдэнд мах ясыг нь буцаагаад өгч чадна, тэгээд тэд яг л амьд мэт болж бидэнтэй хамт амьдрах боломжтой.” гэв. Хариуд нь би, “Та нартай энд хэчнээн хүн амьдарч байгаа вэ?” гэхэд Тэр “403. Өдийг хүртэл 403.” гэж хэлсэн. Мэдээж тэд хамтдаа жаргалтай, нэг түвшинд, нэг хэлбэр дүрстэй, үүрдийн жаргалтай байгаа. Хэрэв тэд Саран дээрх хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлж, тэнд тэдэнтэй хамт амьдарвал бас үүрд чөлөөлөгдөнө. Гэхдээ тэд адилхан түвшинд байх ёстой, багадаа Дөрөвдүгээр Түвшинд. Тэнд Тавдугаар Түвшин гэж байхгүй, Дөрөвдүгээр Түвшин л бий. Мэдээж тэдгээр хүмүүс үнэхээр чин сэтгэлтэй эсэхийг тэд шалгах ёстой, сайн ёс суртахууны стандартай эсэхийг, өндөр түвшинд хүрж, гэгээрсэн эсэхийг, эв найртай эсэхийг харж байж зөвшөөрдөг. Мэдээж шүү дээ. Тэднийх шиг тийм амар амгалан, аз жаргалтай ертөнцөд хэн үймээн самуун хүсэх билээ?Би Түүнээс тэдний гэр орон нь... би харж чадна л даа гэхдээ мэдээж бид харилцан ярилцаж байсан. Би шууд л зүгээр, “Өө бүгдийг нь харж байна, та надад хэлэх шаардлагагүй” гэж болохгүй. Зүгээр л нөхөрсөг харилцан яриа. Тэгээд би тэдний байшин нь газар дээр байдаг уу, агаарт байдаг уу гэж асуусан, учир нь олон гараг дээр, олон дэвшилтэт гараг дээр байшингууд нь агаарт байдаг, энэ гараг дээрх шиг газарт байдаггүй. Тэр, “Газарт байдаг гэсэн.” Би, “За. Та нар бас алхдаг уу? Эсвэл нисдэг машинтай болохоор, бас НҮМБ-тэй болохоор ер нь алхдаг уу?” гэхэд Тэр, “Тийм ээ, газар дээр алхдаг, тийм.” гэв. Энэ дэлхийтэй адил ч хол зам туулъя гэвэл тэдэнд нисдэг машин бий, Сарныхаа дотоод нэг булангаас нөгөө зах руу нь явахад нисдэг машинаараа унадаг.Аан тийм, дашрамд хэлэхэд, би, “Та нар Сарын гэрэлтэй талд нь л амьдардаг уу эсвэл харанхуй талд нь амьдардаг уу?” гэж асуухад Тэр, “Аль аль талд нь” гэсэн. Тэд нэг нэгэнтэйгээ уулзахын тулд нисдэг машинаа ашигладаг. Гэхдээ бидний энд машин барьдаг шиг тэдэнд барих шаардлага байхгүй. Ямар ч тээврийн хэрэгсэл жолоодохдоо, эсвэл өргөх ч юм уу ажиллах юм байвал тэд бодлын хүчээ ашигладаг. Тэнд хүнд юм гэж үгүй. Илүү дээр. Энд бол хэдхэн чулуу өргөхөд бидэнд их зүйл, маш их багаж хэрэгтэй. Заримдаа бид тэгж ч чаддаггүй. Мөн багаж хэрэгсэл нь үе үе эвдэрчихээр ашиглах боломжгүй болдог. Засах гэж их хугацаа орно, эсвэл хаяад шинийг худалдаж авах ёстой болно.Би Сарны Хаанаас манай дэлхийн талаар ямар сэтгэгдэлтэй байдгийг асуухад Тэр биднийг өөрсдөдөө хэт их асуудал тарьж, тун энгийн шийдлийг ч хэрэгжүүлж чаддаггүйд үнэхээр их харамсдаг тухайгаа хэлсэн. Гараг дэлхийгээ аварч, энд мөнхийн амар амгаланг тогтоохын тулд намайг веганыг сурталчилдаг ч, дэндүү их цаг хугацаа авч, дэлхий бүхэлдээ веган болоогүй л байгааг Тэр мэднэ. Энэ бүхнийг Тэр мэдэх бөгөөд үүнд гунигтай байдгаа хэлсэн. Ганц бяцхан шийдэл байхад бид хэрэгжүүлээд дэлхийг бүхэлд нь аварч улмаар хүн төрөлхтөн үзэсгэлэнт гараг дээрээ үргэлжлүүлэн амьдрах боломж бүрдэнэ.Манай гараг үнэхээрийн үзэсгэлэнтэй гэж тэр хэлсэн. Бид гараг дэлхийнхээ гадаргуу дээр амьдарч, юунд ч санаа зовох шаардлагагүй учраас олон гаргууд атаархдаг гэсэн, газар шороо, хөрсөн дээрээ амьдарч буйг хэлж байгаа. Бид бас Дэлхий дотроо амьдрах боломжтой, яг л Саран доторх орон зайд тэд амьдарч байгаатай адил бид Дэлхийн доторх хөндийд амьдрах боломжтой. Тэд бас өөрсдийн сар, нараа бүтээх боломжтой ба цаг агаарыг нь үргэлж нэг түвшинд, маш эрүүл, цэвэр агаартай байлгаж удирдан хянадаг. Би Түүнээс, “Танайд байнга гэрэлтэй байдаг уу?” гэж асуухад Тэр, “Үгүй, шөнө бид амрах шаардлагатай үед энэ нь автоматаар унтардаг.” гэсэн. Тэгэхээр тэндхийн бүх зүйлс амар амгалан, хялбар.Тэд юм идэх шаардлагагүй гэхээр энэ дэлхий дээр хүмүүс шуналаасаа болж хоол ундны төлөө, төрөл бүрийн тав тухын төлөө тулалддагийг бодвол илүү амар. Хэрэв шуналтахгүй бол гараг дэлхий бүх хүмүүсийг тэжээж, тав тухтай, энгийн амьдрах хангалттай нөөцтэй. Гэтэл хүмүүс үргэлж, “Илүү байх тусмаа сайн” гэж боддог. Тэгэхээр улам ихийг авч, хэзээ ч ханаж цаддаггүй. Тийм учраас л ийм их асуудал байгаа юм. Шуналаас үүдэлтэй дэндүү их асуудлууд бий. Мөн хүчтэй нь сул доройгоо дарладаг, гэх мэт.Photo Caption: Их хаврын эхэлж буйн өчүүхэн дохио