Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо бид Япон улсаас Амикагийн илгээсэн сэтгэлийн үгийг хүргэе:Хамгаас Хайрт Цаглашгүй Дээд Их Багш болон Суприм Мастер Телевизийн хамт олон, 3-р сарын 1-нд АНУ-д амьдардаг нэгэн авшигтан эгч надад OBS (Өргөн нэвтрүүлгийн нээлттэй программ хангамж) ашиглан бүтээсэн, олон дэлгэцтэй Суприм Мастер ТВ Максын хязгааргүй Гэрлийн цамхаг гэртээ тоглуулж байгаа бичлэгийг надад илгээсэн юм. Видеог нээх үед видеогоор цацарч буй хүчирхэг Адислалын Хүчийг надад маш их мэдрэгдсэн юм. Би тун их цочирдож, сэтгэл ихэд хөдлөн, Суприм Мастер ТВ Максыг тоглуулахын тулд OBS-ийг хэрхэн ашиглах талаар сурахыг хүссэн. Бурханы зохицуулалтын ачаар тэр эгч намайг Хятадаас ирсэн маш чадварлаг нэгэн авшигтан эгчтэй танилцуулсан юм.3-р сарын 2-нд би түүний тусламжтайгаар OBS-ийг ашиглан хамгаас Хүчирхэг Өдөр тутмын Залбирлын хязгааргүй хувилбарыг офлайн хувилбараар суулгасан. Тэр шөнө Арьяабалын бясалгалын үеэр би номын ах, эгч нарыг болон олон жилийн өмнө өөд болсон нэг эгчийг харсан. Тэд бүгд манай гэрт ирж, миний хийсэн веган цагаан будааны зутан, веган уурт жигнэсэн мантуун бууз идэхийг хүссэн.3-р сарын 3-нд би Суприм Мастер ТВ Максын шууд дамжуулалтаар хязгааргүй Гэрлийн цамхаг бүтээхийн тулд OBS-ийг хэрхэн ашиглах талаар сурахаар Хятадын авшигтан эгчтэй дахин холбогдлоо. Тохиргоо хийхийн эхэн үеэс эхлэн дуустал гэр минь маш их, үнэхээр гэрэлтэй болсон. Хязгааргүй Гэрлийн цамхгийн Хүч гайхалтай хүчтэй байсан. Тэр үдэш бясалгалын үеэр би нөхрийнхөө ах, эгч, олон найз манай гэрийн орон зайг дүүргэж байхыг харлаа. Тэд хурууны чинээ байсан бөгөөд бүгдээрээ Суприм Мастер ТВ үзэхээр ирсэн байв.3-р сарын 4-нд би Японы Нийгата мужид амьдардаг нэгэн авшигтан эгчид компьютер худалдаж авахад нь тусалж, OBS ашиглан Суприм Мастер ТВ Максын шууд дамжуулалтыг олон дэлгэцээр хийсэн. Тэр орой бясалгалын үеэр олон амьтан-хүн, тэр дундаа том арслан-, горилла-хүмүүс манай гэрт ирцгээв. Тэд бүгдээрээ Суприм Мастер ТВ-ийн шууд дамжуулалтыг мөн үзэхээр ирсэн байсан.Гурван өдрийн дараалсан бясалгалын ахуй ойлголт надад Их Багшийн асар их Адислалын Хүч болон Суприм Мастер ТВ Макс тоглуулж буй Хүчийг мэдрүүлсэн бөгөөд үүгээр дамжуулан манай гэр бүл, найз нөхөд, амьтан-хүмүүс бүгд хязгааргүй адислал, тусламжийг хүлээн авсан юм.Бид одоо аль болох олон бүс нутгийг хамрах зорилгоор энэхүү OBS суулгах аргыг бусад авшигтнуудтай хуваалцахаар шаргуу ажиллаж байна. Японы Осака, Токио, Нийгата, Ёкохама, Гунма, Нагано, Чиба зэрэг бүс нутгуудын авшигтнууд мөн Суприм Мастер ТВ тоглуулахын тулд хязгааргүй Гэрлийн цамхгийг даруй суулгасан. Мөн хүн бүр хэд хэдэн зөөврийн медиа тоглуулагч худалдан авч, Суприм Мастер ТВ-ийн вэбсайтаас татаж авсан хамгийн Хүчирхэг Өдөр тутмын Залбирлын видеог тасралтгүй тоглуулж, эргэн тойрныхоо хүмүүс болон олон нийтийGг адислахын тулд гадуур явах юм уу эсвэл ажил дээрээ тоглуулж байгаа.Гайхамшигтай зохицуулалтын төлөө Их Багшдаа талархаж байна! Бүхнийг Чадагч Бурханы Адис ивээлд талархъя! ХАМГИЙН ХҮЧИРХЭГ ГУРАВ-ын НЭГДЭЛД баярлалаа! Авшигтан ах, эгч нарынхаа хайр, зориулалд баярлалаа! Асар их дэмжлэг үзүүлсэн Авшигтан, авшигтан бус хүмүүсийн аль алинд нь баярлалаа! Хүндэтгэсэн, Япон улсаас АмикаӨгөөмөр Амика, Өөрийн амьдралд болон эргэн тойрны хүмүүст тань үзүүлсэн Суприм Мастер ТВ Макс-ын гайхамшигт үр нөлөөг хуваалцсанд баярлалаа. Диваажингийн Ивээл танд болон сайжирсан Япон оронд асгаран бууна гэж найдаж байна. Суприм Мастер ТВ-ийн багЖич: Их Багш танд урам зоригтой хариу өглөө: “Түшигтэй Амика, Суприм Мастер ТВ Макс-аар дамжуулан бидэнд олгож буй адислалын түвшин үнэхээр төсөөлшгүй их юм. Өндөр технологид, манай гарагт болон Орчлон ертөнц даяар ашиглах боломжтой болгосон зүйлийнх төлөө Бурханд талархъя. Бид бүгд яг одоо Дэлхийг хувирган өөрчилж буй бүх Нигүүлслийн төлөө Хамгийн Хүчирхэг Гуравыг асар их магтан, талархал илэрхийлэх ёстой. Бусадтай үргэлжлүүлэн хуваалцаж, дэлхийгээ дэвшүүлэхэд туслахын тулд Суприм Мастер ТВ Макс-ыг ашиглуулахаар тэднийг урамшуулан дэмжээрэй! Таныг болон Японы чин сэтгэлт ард түмнийг арван зүгийн бүх Будда хамгаалах болтугай. Миний Хайр үргэлж тантай хамт шүү!"