Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н 1999 онд Португалд айлдсан Европын айлдварын хэсгээс, “Бурхантай шууд холбогдох нь – Энх тайванд хүрэн зам мөр” номоос, нэвтрүүлгийн 2-ын 1-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
“Бясалгал: Арай илүү тодорхой төвлөрөлтэй залбирах нь”

“Бид бясалгалын тухай ярилцах гэж байна, мэдээж хэрэг Бурханыг бясалгах тухай. Зарим хүмүүс үүнийг залбирал гэдэг; зарим хүмүүс үүнийг эргэцүүлэх гэдэг; зарим нь дотогш хандах гэдэг; зарим хүмүүс үүнийг Бурхантай холбогдох гэж нэрлэдэг. Гэхдээ бясалгах нь зайлшгүй зүйл юм. Бясалгал үгүй бол бидний амьдрал бүрэн дүүрэн биш, хүссэн шигээ бид жаргалтай, сэтгэл дүүрэн байдаггүй. Зарим хүмүүс сүм рүү явдаг, гэртээ залбирдаг гэж хэлдэг, энэ хэдийн хангалттай байх ёстой, тэгвэл бидэнд бясалгалыг дурдах хэрэг юунд байна вэ? Бясалгал ч бас залбирлын төрөл юм, гэхдээ хүссэн үр дүндээ хүрэхийн төлөө анхаарлаа хаана төвлөрүүлэх тал дээр арай илүү оновчтой байдаг. Бурхантай шууд харилцахын тулд арай илүү оновчтой төвлөрлөөр хэрхэн залбирахыг бид мэдэх ёстой гэсэн утгатай юм.

“Зөв түлхүүрийг та олсон үед”

Бурхантай харилцаа тогтоохыг бид төсөөлшгүй зүйл, бидний чадлаас хэтийдсэн зүйл, ямар нэг хосгүй гайхамшигтай, бидний огт хийж чадахгүй зүйл гэж боддог. Зөвхөн өнгөрсөн үеийн Гэгээнтнүүд, зөвхөн Будда, зөвхөн Есүс, зөвхөн Гэгээн Питер, Гэгээн Томас гэх мэт л чаддаг гэж боддог. Үгүй, үгүй, үгүй. Хүн бүр Бурхантай холбогдож чадна, учир нь бид бүгд Түүний эн тэнцүү хүүхдүүд юм. Тиймээ, бид эн тэнцүү. Та нар надад итгэх албагүй. Библи аваад уншаарай. Бид бүгд Бурханы хүүхдүүд гэж тэнд бичсэн байгаа. Будда ч ижил зүйлийг хэлсэн: Бид бүгдэд Будда Чанар бий, хүн бүр Будда болж чадна. Тэр цор ганц, өөр хэн ч Будда болж чадахгүй гэж Тэр огт хэлээгүй. Есүс бас хэлдэг, Би юу ч хийж чаддаг байсан та нар илүү сайн хийж чадна, та нар ч мөн хийж чадна гэж.

Өнгөрсөн цагийн бүх Их Багш нар, бид бол Бурханы хүүхдүүд, хэрэв хүсвэл бид нэгэн адил Бурханыг олж чадна гэж бидэнд хэлсэн. Мэдээж хэрэг, бидний зарим нь хүсдэг, зарим нь хүсдэггүй, энэ бол өөр асуулт. Бурханыг олохыг хүссэн хэн ч бай Түүнийг олох болно. Учир нь бидэнд хэдийн байгаа, хаанаас олохоо л бид мартсан төдий юм. Та нар халаасанд байгаа ямар нэг зүйлээ мартаад хаа сайгүй хайн “Миний нүдний шил хаана байна? “Миний нүдний шил хаана байна?” гэж асуухтай адил.

Иймд аажимдаа та нар зөв түлхүүрээ, зөв аргаа, зөв замаа олбол - Бурхан гараад л ирнэ.

“Өөрсдийн бүрэн хүчээ ашигла”

Бид их олон зүйлсийг зохион бүтээдэг, та нар бясалгал хийн, тархины хүчээ илүү их ашигладаг гэж үзвэл мэдээж хэрэг улам илүү ухаантай болно! Дундаж хүн өөрийн тархины хүч чадлынхаа арав хүртэлх хувийг л ашигладаг. Энэ бол бид бүгдийн мэддэг баримт; шинжлэх ухаанаар нотлогдсон. Иймд бусад 80, 90 хувийг бид хаана гаргадаг вэ? Үргүйдүүлдэг. Ийм учраас бид бүрэн төгс оршихуй биш юм. Бид бүрэн дүүрэн мэдрэмж авдаггүй; бид бухимдсан, сул дорой байдлыг мэдэрдэг, учир нь бид өөрсийн бүрэн хүчээ ашигладаггүй. Иймд бясалгал бол - өөрөөр мөн илэрхийлж болно, энэ нь өөрсдийн бүрэн хүчээ ашиглах юм. Үүний төлөө л бясалгал байдаг. Иймд Бурханыг мэдэх гэдэг нь өөрсдийгөө бүрэн дүүрэн мэдэх юм. Өөрсдийгөө бүрэн дүүрэн мэдэх үед бид Бурханыг мэддэг.

“Яагаад энэ Арга Библид яригддаггүй вэ?”

Авшгийн үеэр яриа байдаггүй, зөвхөн чимээгүй. Бурханаас бууж ирж өөрийн хүчээ нээхэд тань туслах чимээгүй хүч байдаг. Тэр намайг ашигладаг төдий л юм, жишээ нь дамжих цахилгаан “туйл” шиг. Үүнээс хойш Бурхантай та шууд холбоотой байна. Энэ ямар ч төлбөргүй: үүнээс хойш болон өмнө, таныг өөд болсноос хойш огт төлбөргүй! Миний сургаал ном бүгд төлбөргүй. Та ямар нэг зүйл болох эсвэл миний төлөө юм хийх ямар ч үүрэг хүлээхгүй. Ердөө л өдөр бүр өөрийнхөө төлөө, өөрийн гэртээ бясалгал хийнэ. […] Бидний танд хэлэх энэ арга гэх зүйл арга биш юм. Зүгээр л танд тухтай байхаар хэрхэн суух, Бурханыг илүү сайн харахын тулд хаана төвлөрөх, аль цагт бясалгах ёстой, ухаан бодол тань хэзээ арай тогтуун байдаг, өдөрт хэдэн цаг байх нь танд илүү сайн зэргийг хэлдэг; ингээд л боллоо.

Эдгээр зүйлс нь чухамдаа жинхэнэ арга биш юм. Эдгээр нь танд илүү тухтай байх, танд хэрхэн суухыг хэлэх зааварчилгаа төдий юм. Өөрөөр хэлбэл энэ арга бол аниргүй, энэ арга бичигдээгүй байдаг, энэ арга ул мөр үлдээдэггүй. Ийм учраас бид үүнийг аль ч библи болон судраас олохгүй, буддын, христийн шашинтан, мусульман, сикх, эсвэл жайн аль алинд нь юу ч байхгүй. Тэд Бурханы тухай ярьдаг, гэхдээ тэд Бурханыг хэрхэн олохыг танд хэлдэггүй, учир нь тэд хэлж болохгүй.

Энэ зүйлийг амьд “туйлаар” дамжуулж хүргэх ёстой байдаг; эрт цагаас хойш ийм байсан. Яагаад Тэр өөрийг биш энэ нэгэн “туйлыг” сонгодгийг надаас бүү асуу! Тэр хүссэн зүйлээ хийдэг. Гэхдээ бид бүгд хожим, хэрэв бид өөрсдийгөө бүрэн дүүрэн мэдвэл нэгэн “туйл” болох боломжтой. Магадгүй нэг өдөр, Бурхан “Та, та” гэж хэлнэ. Тэгвэл хэдий та амьд “туйл” болохыг хүсэхгүй байлаа ч зугтаж чадахгүй. Энэ таны хувь заяа бол Бурханы Хүсэл Зориг үргэлж биелэгдэнэ, учир нь тэр цагт бидэнд өөрсдийн хүсэл зориг үгүй болсон байна. Бурханы биднээр хийлгүүлэхийг хүссэн юу ч байсан бид эсэргүүцэх, тийм, үгүй гэх эго байхгүй болсон байна. Бид үргэлж тийм гэж хэлнэ. Амьд дамжуулгатай байх нь зайлшгүй; ингээд л боллоо. Тэр үед та өөрийнхөө багш нь болно. Та миний өмнө ямар ч үүрэг хүлээхгүй, бүр ямар ч, юу ч бай!”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2025-06-29
1 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-06-29
1 Үзсэн
Онцлох мэдээ
2025-06-28
296 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-06-28
753 Үзсэн
39:55
Онцлох мэдээ
2025-06-27
25 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд